Dark Light
Нийгэм | 2024-03-19

Хатгал тосгонд малын хорогдол 725 бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос томилогдсон "Шуурхай бүлэг"-ийг БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа ба ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонын өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад ажиллаж дэмжлэг, туслалцааг иргэд, малчдад хүргэж ажиллав.  

Түүнчлэн Хатгал тосгонтой ойролцоо орших Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Түнэл сумдын отрын нүүдэл дайран өнгөрдөг. Энэ жил отроор ойрын сумдын нийт 13 өрхийн 1300 гаруй мал өвөлжсөн байна. 

Мөн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт отроор нүүдэллэж, хорогдсон малын сэг зэм нэлээд тархсан байдалтай байна. Иймд байгаль орчны бохирдлыг арилгах, малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулахад шаардлагатай төсөв, бусад асуудлыг тосгоны захиргаа, иргэд, малчдын санал, хүсэлтийг үндэслэн БОАЖЯ-наас шуурхай шийдвэрлэн ажиллав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19