Dark Light
Нийгэм | 2024-03-19

Газны ослын нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссоос цаг үеийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс тодрууллаа. 

-Нэгдүгээр сарын 24-ний өдөр гарсан газын ослын галын дүгнэлт гарсан уу. Шинжээчдийн багийн явцын мэдээллийг өгөөч?

-Ойлголтын зөрүү яваад байх шиг байна. Тухайн газ дэлбэрсэн ослыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цагдаа, прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гаргаад, хэрэг шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Одоогоор хохирол тогтоох ажлууд үргэлжилж байна гэсэн мэдээлэл өгсөн. Мөн Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар тухайн орон сууцыг цаашид ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг тогтоохоор ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Барилга хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэргэжлийн багш эрдэмтэд, мөн Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн инженер зэрэг хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаа. Тухайн барилгыг цаашид ашиглаж болох уу, үгүшй юу гэдэг дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсэг. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай явж байна. Хэд хэдэн нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэ гарангуут эцэслэн шийдвэрээ гаргана гэсэн мэдээллийг өгсөн. УОК-ын даргын тушаалаар мөн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд, хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа. Энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусаад, дүгнэлтээ танилцуулна. 3-4 ажлын хэсэг гарчихсан зэрэг зэрэг үйл ажиллагаа хийгдээд явж байна. 

-Онцгой байдлын байгууллагаас шинжээчдийн багт хамтран ажиллаж байгаа юу?

-Шинжээчдийн багт Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Мөн Хөдөлмөрийн яам болоод холбогдох мэргэжлийн байгууллагуудаас шинжээчдийн багт томилогдон ажиллаж байна. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19