Dark Light
Нийгэм | 2024-03-19

Хүүхдээ осгоосон эцэг, эхэд дараах шийтгэлийг оногдуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гуравдугаар сарын 16-ны өдөр “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Одоо тухайн хүүхэд эмчлүүлж буй. Эмнэлгийн байгууллагаас хүүхдийн биеийн байдлын талаар тодруулахад “Хувь хүний талаарх мэдээлэл өгөх боломжгүй байна” гэдэг хариуг өгөв.

Цагдаагийн ерөнхий газраас уг хүүхдийн эцэг эхэд ямар хуулийн хариуцлага үүрүүлэх талаар тодруулахад Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Хүүхдийн эсрэг дараах үйлдлийг Эрүүгийн хуульд тусгайлан “гэмт хэрэг” гэж тооцдог ба үйлдэл тус бүр өөр өөрийн гэсэн онцлог тодорхой гэмт хэргийн шинж чанар, хор хохирлын хэмжээ гэх мэтийг бүрэн агуулж байвал холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. 

ЭХ-ийн 16 дугаар бүлэгт “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, “Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх”, “Хүүхдээр гуйлга гуйлгах”, “Хүүхэд солих”, “Хүүхэд худалдах”, “Хүүхэдтэй хэрцгий харьцах”, “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах”, “Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх”, “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” эдгээр үйлдэлд 16 дугаар бүлэгт зааснаар хариуцлага тооцно. 

Үүнээс гадна алах, зодох, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт оруулах гэх мэт бусад үйлдэл тусдаа өөр зүйл ангиар хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд заасан үйлдэл байхгүй бусад үйлдэл буюу жижиг үйлдэлд Зөрчлийн хуулиар хүүхдийн эрхийг хамгаалж, торгох, баривчлах хариуцлагатай.

Энэ тохиолдолд хуулиа л харна гэсэн үг. Жич, Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт "Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" улмаас хүүхдэд хүндэвтэр, түүнээс дээш хүнд хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах, 5-8 жил хорих зэрэг ялтай, харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-д "Хүүхдийн эрхийг зөрчих" 300 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. 

Өөрөөр хэлбэл Эрүү, Зөрчлийн тухай хууль нь иргэн бүрийн, хүүхэд бүрийн эрхийг хамгаалж байдаг хууль юм” гэлээ.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19