Dark Light
Нийгэм | 2024-03-19

АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн /2024.03.17/ онц байдал зарлажээ. Учир нь, пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн ба олон арван барилга байгууламж сүйдсэн байна. Байдал ингээд намжихгүй маш хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас сэрэмжлүүлэв.  Охайо муж орчимд есөн хар салхи үүсээд байгаа бөгөөд үүний нэг EF-3 нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайрна. Ингэхдээ EF-3 нь  219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж. Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад EF-2 нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулав. 

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: abcnews.go.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19