Dark Light
Нийгэм | 2024-03-19

"Гэр бүлд зөвлөгөө өгөх төв"-тэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүхийн  Ерөнхий зөвлөл, Гүүд Нэйборс Олон Улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг “Шидэт толь” нэртэйгээр байгуулсан.

Энэхүү байгууллагын дэргэдэх гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн А/21 дугаар тушаалын дагуу MNS6417:2013 стандартад нийцүүлэн тохижуулж, үйл ажиллагааг эрчимжүүлж байна.

Гэр бүлд зөвлөгөө өгөх төв нь хүүхэд, гэр бүлийн салбарын ажилтан, алба хаагч, хүүхэд, иргэдэд болон зорилтот гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх юм.

Үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын байрны 102 тоотод ирэх боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19