Dark Light
Нийгэм | 2024-03-19

Ихэр: Хоёрдмол өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Цаг хугацаатай хөл нийлүүлэн алхахыг хүссэн бүсгүйчүүд өнөөдөр өнгө, моодыг чухалчлан байгаа мөнгөө үрэх болно. Гэхдээ энэ нь таныг санхүүгийн алдагдалд хүргэхээр биш юм. Аливаа өөрчлөлтийг зоригтой хийж чадсан хүн л энэ өрсөлдөөнтэй амьдралд тогтвортой зогсох итгэлийг олж авах болно. Аав ээжээ баярлуулах, эрүүл мэндэд нь анхаарах зэрэгт цаг гарган зарцуулаарай.

Үхэр: Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж багагүй хэмжээний бэртэл авна. Үүнийгээ дагаад таны сэтгэл санаа нэлээд хямралд орж эрүүл мэндэд тань хор учруулахаар байна. Дотоод сэтгэлээ сонсох, эргэн дүгнэлт хийхэд боломжтой үе ирнэ. Та өөрийн хийж чаддаг тэр л ажлаа зоригтойгоор хий. Элдэв өөрт хамааралгүй зүйл рүү хутгалдах гэсний хэрэггүй. Биеийн хүчний ажлаас холхон байсан нь дээр. Янз бүрийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийсэн нь дээр.

Ихэр: Хоёрдмол өдөр. Хайр дурлал хувийн амьдрал нэлээн өрнөлтэй, адал явдалтай байх болно. Өөрийн үнэ цэнээ мэдэрч бусдад өөрийгөө таниулах гэж хичээнэ. Хайртдаа зөв сайхан талаасаа улам их танигдаж чадна. Шинэхэн хосуудын хооронд тооцоолоогүй адал явдал өрнөнө. Энэ нь өөрийн бүтэлгүй зантай холбоотой юм. Үүнийгээ хэрхэн зохицуулахаа та өөрөө мэднэ. Ахмадууд хууч хөөрч, тоглож цагийг зугаатай өнгөрүүлж чадна.

Мэлхий: Өөдрөг өдөр. Өнөөдөр төлөвлөсөн ажил хэрэг амжилттай бүтэх болно. Тайлан тооцооны ажлын явц түргэн, юу ч хийсэн гарын дор мэт санагдах тийм хөнгөн сайхан өдрийг та үзэх болно. Эмэгтэйчүүд зарим нэг бие организмын өөрчлөлтийг мэдэрнэ. Энэ нь таныг тавгүйтүүлэх тул эртхэн шинжилгээ оношилгоонд орохыг зөвлөж байна. Харин эрчүүдийн хувьд хүнд хүчир ажил, биелүүлэх ёстой ээлжит ажлаа амжилттай гүйцэтгэж чадна.

Арслан: Хийх ажлаа төлөвлөх үед сайхан боломж гарч ирнэ. Санаа нийлэхгүй хүмүүстэй харьцахгүй байсан нь дээр үе. Зарим төлөвлөгөө талаар болж бүтэлгүйтэх бололтой. Гэвч үүнээс болж сэтгэлээр уналгүй, тууштай тэмцсээр л байх хэрэгтэй болно. Таны хичээл зүтгэлийг цаг нь болоход өндрөөр үнэлэх хүмүүс гарч ирнэ.

Охин: Сэтгэл санааны тогтворгүй байдал энэ өдөр өндөр илэрнэ. Та хичээх тусам бүтэлгүйтээд байгаа мэт мэдрэмжийг өөртөө авч сэтгэл гутралд хүрнэ. Энэ нь түр зуурын хэрэг. Хэмжээлшгүй ихийг авах гэж мөрөөднө. Энэ төсөөлөлдөө та өөрөө живэх дээрээ тулна. Эрчүүдэд бүх бурууг үүрүүлж, тэднийг чичлэхэд хүрнэ. Хүнд хүчир, эрүүл мэндэд нөлөөлж болохуйц хөдөлмөрөөс өнөөдөртөө зайлсхийхийг анхааруулж байна.

Жинлүүр: Энэ өдөр бас л таны шударга үнэний тухай яригдах болно. Бодит байдалдаа зохицож аливаад шударга үнэнээр хандаж чаддаг таны хувьд гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Ажил хэргийн хувьд та тушаал ахих, зарим нэг биеэ илүүд үзэгсэд донгодуулах, цалингаа хасуулах зэрэг шийтгэлийг авах болно. Хэрэв та өнөөдрийн өөртөө сэтгэл хангалуун бус байвал айж хулжих хэрэггүй зоригтойгоор өөрчлөлтийг эхлүүл.

Хилэнц: Өнөөдөр бэртэж гэмтсэн хэн нэгний эрүүл мэндэд анхаарах, өр зээлээ цэгцлэх гээд амьдралын чухал ажлуудыг амжуулж чадна. Хүнд хэцүү байдлаас гэр бүл хамтдаа зүтгэж, нэгнээ түшиж даван туулна. Ажил төрөл дээр яаран гүйцэтгэх ажилгүй болохоор өдрийн ажил хэвийн үргэлжилнэ. Оройд хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт ойд уригдаж найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Нум: Томилолт, алсын дуудлага таныг хүлээж байна. Өмнө төлөвлөж байсан ажилд тань нэлээдгүй өөрчлөлт орох бололтой. Таны ажилч, хөдөлмөрч байдал эргэн ирж, идэвхтэй амьдралын зам руу хөтөлж байна. Бүсгүйчүүд гоёл чимэглэлд гар татахгүй, шинэ загварын, сүүлийн үеийнх рүү илүү шунана. Эрчүүд өөрийн үүрэг хариуцлагаа нуруун дээрээ үүрч амьдралын дутуу хөтүүг гүйцэлдүүлэх гэж толгойгоо гашилгана. Бодсон санасан нь төвөг багатай бүтнэ.

Матар: Хайр дурлалд тийм ч одтой биш байх бололтой. Таны хайхрамжгүй, бусдыг хүндэлдэггүй зангаас болж овоо нааштай байсан харилцаа хөндийрөх болно. Энэ нь гэр бүлд хамаагүй бөгөөд хос болохоор зэхэж байгаа ганц бие хүмүүст хамаатай юм. Найз нөхдийнхөө тусламж, зөвлөгөөг өөрийн амьдралд тусгах гээд хичээгээрэй. Таны амьдралд сайхан зүйлс ар араасаа л ирэх болно.

Хумх: Зарим нэг шалтгааны улмаас та ажиллахыг хүсэхгүй, амрахыг илүүд үзнэ. Энэ үүднээс төлөвлөж байсан ээлжийн амралтаа наашлуулахыг хүснэ. Энэ өдрүүд таны төлөвлөж байснаас өөрөөр эргэнэ. Энэ нь танд өөр нэг боломжуудыг нээж өгч, тэр нь таны амьдралд ихээхэн нөлөөлж ч болох юм. Гэр бүлд ойлголцож, зохицуулах асуудлууд нэлээдгүй гарна. Танд харилцааны тал дээр хянуур болгоомжтой байхыг үргэлж сануулдаг шүү.

Загас: Сансарын энергийн өөрчлөлтийн улмаас хөгшдийн бие тавгүйтэж, хууч өвчин хөдлөх эрсдэлтэй. Олон хүний амьдралыг авч явж байгаа байгууллагын удирдлага та энэ өдөр өөрийн үүргээ гүнээ ухамсарласан, хэн нь хэн бэ гэдгийг танин мэдсэн, шинэ түнш эрэн хайсан өдөр болж өнгөрнө. Үнэт эдлэлтэй холбоотой асуудал энэ орой гарч ирнэ. Хулгай, дээрэм эсвэл хууртагдах гэх мэтээр цагдаа, төрийн байгууллагатай холбогдох магадлалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19