Dark Light
Нийгэм | 2024-03-20

Хувиараа тээвэр эрхлэгч зорчигчоо орхиж явсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024.03.15-ны шөнө Дорнод аймаг "Хорийн толгой" гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд орон нутгийн автобусны жолооч нь орхиод хөдөлсөн явдал болсон гэж олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.  

Нийгмийн сүлжээнд тархсан дараах мэдээлэлд Автотээврийн Үндэсний төвөөс тайлбар гаргалаа. Тайлбарт: 

Тухайн иргэний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн төвөөс Халхгол сумын чиглэлд тээвэрлэлтэд гүйцэтгэсэн хувь иргэний Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн чиглэлд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулсан ААНБ-ын төлөвлөгөөт тээвэрлэлт биш болно.

Автотээврийн үндэсний төв нь Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобусны хурдыг, тээвэрлэлтийн явцыг 24 цагийн турш хянаж байдаг. Туулсан замынх нь хугацаанд хаана хэдэн км/цагийн хурдтай явсныг бүрэн хянах боломжтой.  Мөн тээвэрлэлтэд гарахад нь техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал, жолоочийн эрүүл мэнд, ажил амралтын дэглэм зэргийг хянадаг. Тиймээс хөдөө орон нутагт хамгийн найдвартай унаа нь  НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР юм" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08