Dark Light
Нийгэм | 2024-03-20

Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК  гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-г боловсруулахад БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна.

Мөн ТЭЗҮ-г боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ. Тодруулбал, хоногт 2500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08