Dark Light
Нийгэм | 2024-03-20

Арслан: Элдэв адал явдал хайх хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Туйлын тайван байх, сэтгэл санааны хамгийн боломжит амгалан нөхцөлийг бүрдүүлэх өдөр. Ямар ч хүндрэл бэрхшээлтэй тулгарсан барьц алдалгүй, биеэ барьж байхыг зөвлөж байна. Магадгүй атаатны хорон муу үг, таны эсрэг үйл хөдлөлд өртөхөөс өөрийгөө бүрэн дүүрэн хамгаалах шаардлага гарна. Ойр дотнынхонтойгоо зөрчилдөх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай.

Үхэр: Хамгийн эрсдэлтэй ажил хэргийн салбарт ч хамтран зүтгэгчид болон найз нөхдөө ятган сэнхрүүлэх, тэднээс хамтран ажиллах саналыг амжилттай авч чадна. Хамтаар боловсруулсан төлөвлөгөө тань маш бүтэмжтэй болохоос гадна хэрэгжих, хийх замд тань ямар ч саад бэрхшээл тохиохгүй. Харин өмнө хуримтлагдсан асуудлаа өөрт ашигтайгаар шийднэ. Гэр бүлдээ ойр байж халуун дулаан байгаа нь ажил урагштай байх бас нэгэн түлхэц юм.

Ихэр: Гайхшируулсан өдөр. Гэнэтийн алхам, эсвэл санамсаргүй хэлсэн ганц үгээс болж, анд найзуудтайгаа харилцаа хүндрэх төлөвтэй. Та хэдий их ажиллана төдий чинээ өөрийгөө хөгжүүлнэ гэдэгт итгэ. Ажил хэргийн түншүүдтэйгээ баяр хөөртэй  уулзаж, бүх асуудлаа хэлэлцэж амжина. Ажлын туршлага хуримтлуулан, хамт олонтойгоо эвтэй байснаар сэтгэл санааны байдал дээрдэнэ. Гэхдээ таны хийх ажил улам ихсэх нь танд таатай санагдахгүй.

Мэлхий: Эрч хүчтэй өдөр. Нийгмийн байдал танаас маш их хариуцлага, шударга байдлыг шаардана. Учир нь энэ бүхэн танд төвөгтэй байж магадгүй ч эцэстээ танд маш ашигтай, хэрэгтэй эхлэлийн үндсийг тавих болно. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны хувьд танилын хүрээгээ нэмэгдүүлэх сайхан боломж олгоно.

Арслан: Ажил хэргийн асуудлаар маргаан тэмцэлд орооцолдохгүй байх нь өлзийтэй. Өөрт ямар ч хамааралгүй зүйлийг тоолгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй байвал тайван байх арга зам хурдан олохыг од эрхэс зөвлөж байна. Элдэв адал явдал хайх хэрэггүй.

Охин: Хүнд өдөр. Та ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрэх гэж тэмүүлэн, тохиромжгүй арга барилыг ч ашиглах бололтой. Эсвэл хууран мэхлэх, хэн нэгнийг хохироох оролдлого хийнэ. Өнөөдөр хөндлөнгийн нөлөөнөөс болоод таны амжилтад хүрэх замд бөөн саад бэрхшээл гарч ирнэ. Гэвч энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүрнэ.

Жинлүүр: Бүсгүйчүүдийн бүтээлч, хөдөлмөрч байдал туйлын дээгүүр байх бөгөөд аяллаар явах, ямар нэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулах, засаж залруулах бүх төрлийн ажлууд амжилттай байх болно. Харин эрчүүдийн хувьд шинэ танил, эртний найз нөхөдтэйгөө уулзах завшаан тохионо. Хайр сэтгэлийн учрал, болзоо бүтэл муутай байна. Гэхдээ шантарч болохгүй.

Хилэнц: Эрч хүч дүүрэн өдөр. Эрсдэлтэй арга хэмжээнд хүртэл зоригтой оролцож, өөрийгөө эвдэх, нэрэлхүү, ичимхий зангаа хаяна. Үдшийг өөртөө зориул, биеийн дасгал сургуулилт хийн, спортоор хичээллэ. Өнөөдөр та янз бүрийн арилжаа наймааг амжилттай явуулж чадна. Харин зөн билэг, зүүд зэрэгт итгэх итгэл тань маш ихээр нэмэгдэж, зарим нэг зүйлийг тодорхойлох, таамаглах явдал гарна.

Нум: Бүх зүйл дээр анхааралтай, туйлын хянамгай байхыг одод зөвлөж байна. Хэнэггүй, хайнга байдал чинь болж буй үйл явдалд зөв зохистой дүгнэлт гаргахад ихээхэн саад болно. Өнөөдрийн хувьд ажил хэрэг нэлээд удаашралтай, зарим зүйлээс болж удаан хугацааны төлөвлөгөөнд тань маш ихээр нөлөөлөх хүчин зүйлс тулгарч мэднэ.

Матар: Завгүй өдөр. Бүсгүйчүүдийн хувьд хайртай хүнтэйгээ хийх дурсамжит аялал үргэлжилнэ. Тэд ойр дотнынхоо хүмүүстэй хайртыгаа танилцуулах ажиллагааг зохион байгуулж мэднэ. Зочид хүлээн авах, харилцан зочилж магадгүй. Зарим тасалдсан харилцаа холбоо сэргэж магадгүй. Сэтгэл санааны тогтвортой байдлыг эрхэмлэн өөрийн мэдрэмждээ хэт автах хэрэггүй.

Хумх: Алсын тээвэрт явдаг жолооч нар, эсвэл эрүүл мэнд, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажиллах нөхцөл байдал нэлээд асуудалтай тулгарна. Тэдний хувьд бусдын ая эвийг харах, өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломж бололцоо хомс байж мэднэ. Нэлээд тэмцэлтэй, эрс тэс өдрүүдийн нэг байна.

Загас: Аливаа асуудалд хүлээцтэй хандаж, хүндээр тусган асуудлын гүнд орох гэж хичээх хэрэггүй. Мэргэжлийн үйл ажиллагаа нь амжилттай, ахицтай байхаас гадна та хувийн амжилтаа ахиулах, илүү их мэдлэг хуримтлуулах боломж гарч ирнэ. Найз нөхдийн зөвлөгөө нь ирээдүйд тань ихээхэн таатай нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19