БИЛГИЙН ТООЛЛЫН 12
2024.03.21 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН
ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 06.52-19.06
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Гал
Суудал: Гал
Аргын тооллын 3 сарын 21, Бархасбадь гараг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:52-19:06. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




