Dark Light
Нийгэм | 2024-03-21

Төөрсөн иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т гуравдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. Гуравдугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08