Dark Light
Нийгэм | 2024-03-21

17 аймгийн 296 суманд төсөл хэрэгжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан.

“Эрдэнэт” ТӨҮГ-аар санхүүжилтийг шийдвэрлүүлэн, Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолын дагуу төсөл, арга хэмжээг эхлүүлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 217 цэцэрлэг, ерөнхий боловсролын 339 сургууль, 246 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн  296 суманд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 3 цэцэрлэг тутмын 1-д, ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1-д энэхүү төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 

Хэрэгжилтийн 4 үе шатанд нийт 802 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжийг гүйцэтгүүлэхээр ажиллаж байгаа ба нийт ажлын явц өнөөдрийн байдлаар: 

  Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан объект 261

  Байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн болсон 22

  Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа объект 253

  Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан объект 70

  Ажлын зураг төсөл дуусаж тендер зохион байгуулах гэж буй объект 26

  Ажлын зураг төсөл магадлалд хянагдаж байгаа объект 134


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19