УДЭТ-ын ажилчид театрын гаднах зогсоол, орц, гарц, газрын асуудлаар хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ. Өмнө нь тус театрт зогсоол байсан боловч тохижилт хийнэ гэж зогсоолыг нь нурааж байжээ.
Машины зогсоол, газрын асуудлыг шийдүүлэхээр 10 гаруй жил хэлж ярьж явсан ч дорвитой ажил хийж байгаагүй гэж тус театрын жүжигчид ярьж байлаа.
Жүжигчин Г.Амгаланбаатар: -Театрын улаан байшинд манай Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр гэсэн гурван том уран бүтээлийн байгууллага, нийтдээ 500 гаруй ажилтан, уран бүтээлчид ажилладаг. Гэтэл энд үзвэр үйлчилгээ үзэхээр ирсэн хүмүүст зогсох зогсоолгүй болчихсон. Манай театрын орж гардаг, орц гарц ард байгаа өндөр байшин руу орох дамжин өнгөрдөг зам болчихсон. Манай ажилтнуудад үнэхээр хүндрэлтэй байдаг. Д.Нацагдоржийн нэрэмжит энэ театрынхаа өмнө Д.Нацагдорж агсаны хөшөөг авчирвал яасан юм. Энэ саналыг тавьж байна. Дөрвөн асуудлыг хөндсөн шаардах бичгийг Хотын даргад хүргүүлж байна.
АДМИН








Нийгэм




