Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хотой албан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
Төрийн албаны хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд ЗГХЭГ, БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яам амжилттай хамтран ажиллаж ирсэн.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилтыг тусган ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлж буй мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.




АДМИН








Нийгэм




