Dark Light
Нийгэм | 2024-03-21

Тариаланчдын холбоог Д.Нарантэмүүжин тэргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит бус чуулган өчигдөр /2024.03.20/ боллоо. Чуулганд оролцогчдын 88.6 хувийн саналаар тус холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгож, батламжилсан байна. Ингэснээр Монголын тариаланчдын үндэсний холбоог Дашдоржийн Нарантэмүүжин удирдахаар боллоо.

Тэрээр Австрали улсын Сиднейн их сургуулийг эдийн засаг, улс төрийн эдийн засаг, хэрэглээний математик мэргэжлээр төгссөн.

Тариалангийн чиглэлийн “Ургац-Өөд” компанийн ерөнхий захирлаар ажиллахаас гадна Төв аймгийн тариаланчдын холбооны тэргүүнээр ажилладаг, залуу үеийн тариаланчдын нэг тод төлөөлөл юм.

Шинэ тэргүүн Д.Нарантэмүүжин Монголынхоо тариаланчдыг нэгтгэн, газар тариалангийн бизнесийг дэлхийн жишигт хүргэж, улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур байхыг эрхэм зорилгоо болгон ажиллана гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19