Dark Light
Нийгэм | 2024-03-21

Наурызын баярыг тохиолдуулан 9 алдартан тодрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2024.03.21/ боллоо.

Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.

Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцож "Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн дээд шагнал гардууллаа.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу Наурызын баярыг тохиолдуулан төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, ХАА, бизнесийн гээд салбар салбарт амжилт гарган ажиллаж буй иргэдээс “ЕСӨН АЛДАРТАН” тодруулдаг уламжлалтай.

Мөн доомбор хөгжмийн болон казах дуу хуур, бүжиг наадам, угсаатны хувцсаа урлах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Дээрх арга хэмжээг энэ жил аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж, шилдгээр шалгарсан хүмүүст шагналыг нь гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19