Dark Light
Нийгэм | 2024-03-21

Охин: Дотоод энерги сэрж, өөрчлөгдөх өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр та сэтгэлээ ариусгаж, тайвшралыг олох өдөр. Уур хилэнгээ арилгаж, мунхаг зангаа бусдад бүү харуулаарай. Энэ өдөр та зөвхөн өөрийн сайн талаа хүмүүст харуулахыг хичээ. Бусадтай хэрүүл хийж нулимсаа үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. Мөн өнөөдөр та бусдын гуйлтаас татгалзах хэрэггүй. Өдрийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Үхэр: Бүтээл туурвидаг хэн бүхэнд онгод хийморио сэргээхийн тулд өөрийгөө дүгнэж цэгнэн бясалгах, дээд хүчний ивээлд багтах шаардлага гарч байна. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бизнес эрхэлдэг хүмүүс өөрийн хүч чадлыг шинэ хамтрагчтайгаа нэгтгэж илүү хүчирхэгжих хэрэгтэй. Төрийн байгууллагын албан хаагчид өнөөдөр өөрийн бүх хийж чадах зүйл, ур чадвараа үзүүлэх хэрэгтэй болно. 

Хамтатгах: Хэн нэгний гаргасан алдаанаас болж ажил дээр тайван бус байдал нүүрлэнэ. Яаралтай амжуулах ажил доголдож үүний хариуцлагыг бүгд үүрэх шаардлагатай болно. Энэ өдөр таны тэвчээрийг шалгана. Чиглэн ирсэн дайралтад өртөхгүй, ухаалгаар асуудалд хандахыг танд зөвлөж байна. Ганц бие эрчүүд хайр дурлалын романс хүснэ. Тэд үүний төлөө алдагдалд орон ч үл тоон тэмүүлэх болно. 

Мэлхий: Амжилттай өдөр. Гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой байх ба түүнийгээ дагаад санхүүгийн тал дээр дэвшил гарна. Өнөөдрийн бүх ажил хэрэг бүгдээрээ мөнгө төгрөгтэй холбоотой өрнөх болно. Энэ нь зөвхөн мөнгөн орлогын хэлбэр биш бөгөөд өр зээл, тусламж дэмжлэг ч бас хамаарна. Таны буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсэх бололтой. Номхон хүлцэнгүй байж, өршөөж уучлахыг мартахгүй байхыг од гаригс зөвлөж байна.

Арслан: Амьдралд гарах өөрчлөлтөд бэлэн бай. Өөртөө итгэлтэй бөгөөд эрч хүчтэй байхыг хичээгээрэй. Хамтын үйл ажиллагаа харилцан үл ойлголцолд хүрэх хэдий ч энэ нь ноцтой биш байх болно. Гэсэн хэдий ч итгэл алдах байдал нь сайн зүйлд хүргэхгүй гэдгийг анхаар. Энэ өдөр эртнээс хүсэж байсан үйл ажиллагаа биеллээ олох боломжтой.

Охин: Дотоод энерги сэрж, өөрчлөгдөх өдөр. Ямар ч ажилд зоримог шийдвэр гаргах нь зүйтэй, гэхдээ сонор сэрэмжээ багасгаж болохгүй. Таны хүч тамир ундарч буй булаг мэт оргилж байгаа тул мэргэжлийн хүрээнд улам дээшилж, алдар нэрээ цуурайтуулж чадна. Танд сайхан боломж олдож байна. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, авьяас чадвараа гайхуул. Эмчилгээ хийлгэх, дасгал сургуулилт хийхэд таатай өдөр.

Жинлүүр: Уран бүтээлчид онгодтой, шинэ бүтээл туурвихад таатай байх болно. Хүнд хүчир ажил хийдэг ялангуяа барилгын ажил, гадаа ажилладаг хүмүүс анхаарал болгоомжтой байгаарай. Гэнэтийн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө хамгаал Хамтран ажиллагсад харилцаа холбоо сайн байна. Зарим нэг нь шинэ хүнтэй танилцана.

Хилэнц: Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Хэсэгхэн зуур тархиа амрааж өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно. Санхүүгийн алдагдал гаргахаас сэрэмжил. Амрагийн харилцаанаас болж, сэтгэлээр унаж болзошгүй. 

Нум: Ер бусын бүтээлч санаа төсөөлж байгаагүй гайхалтай үр дүнг авчирч чадна. Ажлын эрч хүч идэвх зүтгэл, таны хичээнгүй гайхалтай чадвар тань амжилтыг танд хөтлөхөд гүүр нь болж өгнө. Таныг амьдралаа эрсдэлд оруулж болохуйц санхүүтэй холбоотой томоохон худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Ажил дээр таатай харилцааг үргэлжлүүлж, хамт олны хүндэтгэлийг хүлээнэ. 

Матар: Ажил мэргэжилдээ дур сонирхолтой бүтээлч нэгэнд таатай өдөр. Энэ нь ихэнх хүмүүст санхүүгийн таатай нөхцөл бүрдэх эсвэл тушаал ахих боломжийг бий болгоно. Үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвартай, зорилго тэмүүлэлтэй байх нь таны нэр хүнд өсөж хүмүүсийн итгэлийг олж авна. Хэт ачаалалтай ажиллахаас зайлсхий.

Хумх: Төлөвлөх өдөр. Та хийж буй бүхий л ажлаа гүйцэтгэхдээ бодит байдлыг харгалзан үзэхийг хичээгээрэй. Энэ өдөр үүссэн мухардмал байдлаас гарах ганц арга зам бол асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэх юм. Гэхдээ энэ ордонд төрөгсөд хэтэрхий их хичээж, идэвхийлэн зүтгэх хэрэггүй. Мөн түр зуурын сэтгэл хөдлөлд бүү авт, хянуур бай. Таны эхлүүлсэн ажил удахгүй сайн үр дүнг авчирна гэж та итгэж болно. Өнөөдрийн хийх ажлынхаа хамгийн чухал гэсэн дээрээ анхаарлаа төвлөрүүл. 

Загас: Аливаа хувийн болон албаны харилцаа таатай бус байна. Энэ өдөр шинэ ажлыг эхлүүлэх гэсний хэрэггүй. Ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах санаачилгыг гартаа авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Эхэлсэн ажил хэрэг амжилтгүй болох нигууртай. Таны ноён нурууг шалгах ээлжит сорилтоо хувь заяа танд дахин илгээх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19