Dark Light
Нийгэм | 2024-03-22

Замын-Үүдэд авлига албан тушаалын хэрэг өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг сүүлийн 2 жилийн хугацаанд 53.4 хувиар өссөн бөгөөд 60 орчим хувьд нь хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд болон гаалийн улсын байцаагч холбогдон шалгагджээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 60 хувийг гаалийн улсын байцаагч холбогдсон хэрэг эзлэж байна.

Замын-Үүд сум дахь сум дахь сум дундын прокурорын газраас дээрх нөхцөл байдлыг үндэслэн тус сумын Гаалийн газрын 150 гаруй албан хаагчтай уулзалт хийж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19