Dark Light
Нийгэм | 2024-03-22

Шүүгч шилжүүлэн томилуулах саналыг ерөнхийлөгчид хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.03.21) боллоо. 

Хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяаг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буцаасан үндэслэлийг нягтлан шалгахад уг үндэслэл тогтоогдож байх тул дахин санал болгохоос татгалзаж шийдвэрлэсэн юм. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19