Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хүлээн авч эхлээд байна.
Өчигдөр буюу 2024 оны 03 сарын 22-ны өдөр улс төрийн 6 нам мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Үүнд:
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхын Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч намууд байв.
Харин өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ХҮН нам мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.
Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 08:30-21:00 цаг хүртэл, 2024 оны 03 дугаар сарын 23-ны Бямба гарагт 10:00-21:00 хүртэл, 03 дугаар сарын 24-ний Ням гарагт 10:00-00:00 цаг хүртэл хүлээн авах юм.
АДМИН








Нийгэм




