Dark Light
Нийгэм | 2024-03-25

Луу, бич жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2024.03.25 / ДАВАА ГАРАГ/

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 06.44-19.12

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19