Dark Light
Нийгэм | 2024-03-25

"Choco pie" хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ

НИЙТИЙН ӨМЧ, ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

8.6 дугаар зүйл. Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19