Dark Light
Нийгэм | 2024-03-25

Амьтдад өвс тэжээл тавьж өгч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлыг энэ өвөл таван удаа хийжээ. Нийт нутгаар цас их орсны улмаас зэрлэг амьтдад идэш тэжээлийн хомсдол үүссэн учир 20 байршилд өвс, хужир шүү, ногоон тэжээл тавьсан байна. 

Тухайлбал, Баянтүмэн сумын 2, 4-р багийн нутгаар, мөн Баяндун сумын Наран багийн Согоот, Дунд үл, Зүүн үл болон Угтам уул, Баян-Уул сумын Харчулуут багийн Хээр морьт, Бардан уул, Эрээн даваа, Цагаан дэв, Хөлөнбуйр сумын Тосонхулстайн байгалийн нөөц газар, Матад сумын Вангийн цагаан ууланд биотехникийн ажил хийжээ. 

Дээрх байршлууд нь халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн суурьшил нутаг бөгөөд цагаан зээр ч олноор нутаглаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19