Dark Light
Нийгэм | 2024-03-25

"Шүршүүрт суурилуулсан камер ажилладаггүй" гэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээлэл гуравдугаар сарын 14-нд цахим орчинд нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19