Dark Light
Нийгэм | 2024-03-26

Гэр, байрны 1 дүгээр давхар усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын газарт 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шар усны үерийн дараах дуудлага мэдээллүүд иржээ. 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгосон.   

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 30 минут ажиллаж, иргэн З-ийн 5 ханатай гэр шар усанд автсан байсныг 10 метр шуудуу татан усыг гадагш урсгаж, аюулгүй болгосон.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн ..  дугаар гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 цаг 30 минут ажиллаж, иргэн А-ын хашаа, 5 ханатай гэр усанд автсан байсныг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, шар усны үер айлууд руу орж болзошгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид  “Политехникийн коллеж”-ийн 6 ажилтан, ковш, ховоо, экскаватортайгаар 4 цаг ажиллаж, үерийн хамгаалалтын далангийн 8 метр орчим хэсэг задарсан байсныг сэргээн засварлаж, хэвийн болгосон байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08