Dark Light
Нийгэм | 2024-03-26

Хятадад хар салхи салхилж, мөндөр оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн БНХАУ-ын Гуандун мужийн Шаогуан, Наньсионг хотуудад хар салхи дэгдэж, 10 хүн гэмтэж бэртсэний хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Гуандунд хар салхины дараа хоёр см диаметр хэмжээтэй мөндөр оржээ. Том хэмжээний мөндөр хүчтэй салхины улмаас хоёр хотын олон арван барилга байгууламж, оршин суугчдын эд хөрөнгө сүйджээ. Зөвхөн Гуандун хот л гэхэд уг байгалийн гамшигт үзэгдлээс 150 сая юань буюу 18 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учруулсан аж. Харин Жэжян мужийн зарим хот, суурин газарт тог цахилгаан, усан хангамж тасарч, харилцаа холбооны үйлчилгээ зогссон байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: Weather.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19