Dark Light
Нийгэм | 2024-03-26

Хаврын дунд сарын цагаан бар өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

2024.03.27 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ТАВАН ШАР ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 06.40-19.15

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хуран үлдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 17, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:40-19:15. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19