Dark Light
Нийгэм | 2024-03-26

Контейнероор юань орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.

Тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж зэргийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19