Dark Light
Нийгэм | 2024-03-27

400 ширхэг ариун цэврийн багцыг бэлтгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор  НҮБ-ын Хүн амын сан дотоод нөөц бололцоогоо дайчлан 400 ширхэг эрүүл ахуй, ариун цэврийн багцыг бэлтгэжээ. 

НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяртай уулзаж, бэлтгэсэн эрүүл ахуй, ариун цэврийн багцаа танилцуулсан юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас НҮБ-ын Хүн амын санд  орон нутаг дахь дотуур байрны сурагчдад туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасны дагуу энэхүү эрүүл ахуй, ариун цэврийн багцыг бэлтгэсэн байна. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлын талаар ярилцаж, санал солилцлоо. 

Охидод зориулсан эрүүл ахуй, ариун цэврийн багц нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд охидын 2-3 сарын суурь хэрэгцээг хангах ажээ. Эдгээр нэмэлт 400 ширхэг багц Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Завхан аймгийн алслагдсан сумдын дотуур байранд хүргэгдэнэ. 

Аливаа байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлын үед жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нөхцөл байдал хамгийн хүнд байдагчлан НҮБ-ын Хүн амын сан нь 2023 оны 11 сард эхэлсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 1698 ширхэг тусламжийн багцыг жирэмсэн болон хөхүүл эхчүүд, эмэгтэйчүүд, охидод хүргүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19