Dark Light
Нийгэм | 2024-03-29

Ачааны машины араас Приус мөргөж, 1 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд жолооч Та

Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд  аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

Зорчих хэсгийг чөлөөлөх;

Ослын зогсолтын тэмдэг байршуулах;

Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19