Dark Light
Нийгэм | 2024-03-29

Автобусны ослоос 8 настай охин амьд үлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаан өндөгний баярт оролцохоор Ботсвана улсаас Өмнөд Африк улсын Мориа тосгоны сүм рүү хөдөлсөн мөргөлчдийн автобус хадан цохион дээрээс унаж уулын замд осолджээ. 

Ослын улмаас 45 хүн газар дээрээ амиа алдсан бөгөөд найман настай охин ганцаараа амьд үлдсэн байна. Амьд үлдсэн охин хүндээр бэртсэн, биеийн байдал нь муу байгаа тул амь насыг нь аврахаар онгоцоор эмнэлэгт хүргэжээ.

Осол Өмнөд Африкийн нийслэл Йоханесбург хотоос 300 орчим км зайтай байдаг Лимпопо мужийн Мокопане болон Маркен тосгонуудын дунд  Маматлакала уулын зам дээр гарсан байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй.

Зарим хэвлэлүүдэд бичсэнээр автобус гэнэт хяналтаа алдсан байна. Автобус ойролцоогоор 50 метр өндөр хавцлаас унасныхаа дараа үнс нурам болтлоо шатаж Зорчигчдын цогцсыг танихад амаргүй болжээ. Мөн шатсан автобусан дотроос хохирогчдын цогцсыг гаргахын тулд багагүй хугацаа шаардлагатай байна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн байна. 

Эх сурвалж: BBC.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19