Dark Light
Нийгэм | 2024-03-29

Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2024.03.30 / БЯМБА ГАРАГ/

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 06.34-19.19

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 20, Онгоц одтой, харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19