Dark Light
Нийгэм | 2024-03-30

Урлагийн сүмээс уушийн газар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын драмын эрдмийн театрын өмнөх зогсоол уушийн газрын талбай болсон байна. Урлагийн ариун сүм гэгддэг театр  авто зогсоолоо Айриш пааб гэдэг архи, шар айрагны асар мухлагт алджээ.  Д.Сумъяабазар хотын дарга байхад улсын аваргын цол биш улсын театрын газрыг  дуудуулж, дуудлага худалдаагаар уушийн газарт 960 сая төгрөгөөр зарсан юм байна. 

Улсын драмын театрын урдах талбайг угаасаа зүгээр байлгаагүй. Усан оргилуур барина гэж улаан тоосго шавардан өрөөд,  сошл сүлжээгээр бутниргэмэгц нураагаад аваад явж байсан удаатай. Улаанбаатар хот цирк ч үгүй, драмын театр нь урдах, дуурийн театр нь хажуудах газраа  алдаж хавчигдсан, “Ард” кинотеатрт нь Сосорбарам сор залаад нураасан. Улсын нийслэлд соёлын газрууд хавчигдсаар Соёлын яам бол байдаг. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19