Сү.Батболд гэдэг хүний хөрөнгө мөнгөний асуудал сүн далайг давж, сүмбэр уулыг гаталж, BBC зэрэг дэлхийн том хэвлэлүүд цацаж байна. Уул уурхайн туршлагагүй компанид 68 сая долларын гэрээ байгуулж өгснийхөө шагналд Нью-Йоркод үл хөдлөх хөрөнгөтэй болсныг шалгуулах гомдол Америкийн прокурор хүлээн авчээ. Шалгагдаж нотлогдсон баримт биш гэсэн тайлбар зүүлттэй боловч хоёр орон сууцны хаяг байршил хүртэл тодорхой дурьдагджээ. Сү.Батболдыг шүүх хурлыг тэсэн ядан хүлээж байгаа гэж Америк өмгөөлөгч нь ярьсан байна. Цагтаа дэлхийг дайлж явсан монголчуудын даамай их хэл ам, хэрүүл уруул далай гаталж, даян дэлхийгээр нэг яригддаг болоод байна.
Нийгэм | 2024-03-30
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




