Dark Light
Нийгэм | 2024-03-30

"Улаанбаатар барилга 2024" үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын барилгын салбарын топ компаниудын шилдэг брэнд бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи, хаус болон шинэ орон сууцны төслүүдийг танилцуулах "Улаанбаатар барилга-2024" үзэсгэлэн 19 жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2024.03.28-ны өдөр нээлтээ хийлээ.  

Энэхүү үзэсгэлэнг Ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.

Үзэсгэлэнд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Үзэсгэлэн 2024 оны 3 сарын 28 – 3 сарын 31-ны өдрүүдэд болох бөгөөд 2024 оны 4 сарын 4 -7-ны өдрүүдэд "Орон сууц, амины орон сууцыг танилцуулах үзэсгэлэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19