Dark Light
Нийгэм | 2024-03-30

Хилэнц: Хөгжилтэй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ямар нэгэн азад найдах, сугалаанд хожих мэт аашилж гайхамшиг тохиохыг хүлээж хэвтэх хэрэггүй. Таны амьдралын хүч чадал маш өндөр байгаа тул ханцуй шамлан урагшил. Өөртөө байж болох бүхий л авьяас билгээ шавхан бүтээл туурвих, оюуны чадамж, гарын ур чадвараа гайхуул. Энэ өдөр таны хувь амжилт бүтээл арвинтай гайхалтай байх болно.

Үхэр: Бүсгүйчүүд энэ өдрийг аль болох гэртээ халуун дулаан ам бүлээрээ амарч өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Завгүй, их ажлын ядаргааг умартахад үүнээс эрхэм жаргал гэж үгүй гэж тэд боддог. Үнэтэй эдлэл, цүнх гуталд нүд унаж авахыг хүснэ. Санаа зоволтгүй худалдан авалт хийх боломж бололцоо танд байгааг та мэдэж байгаа ч хүслээ дарж худалдан авалт хийхгүй өнгөрөх магадлалтай. Сэтгэл хангалуун амралтын өдөр үнэхээр өөдрөгөөр төлөвлөсөн төлөвлөгөө маш амжилттай хэрэгжинэ.

Хамтатгах: Хүнд өдөр. Энэ өдөр таны төлөвлөсөн бүх зүйл буруудсан мэт сэтгэгдэл төрүүлж гэр бүлд үл ойлголцол үүснэ. Хэдийгээр та хичээл зүтгэл гаргаж байгаа ч хаана хэзээ алдаа гаргаснаа мэдэхгүй байгаа таны хувьд хорвоо хөмөрсөн мэт хэцүү байх болно. Хүнд байна гэж сэтгэлээр унаж хэвтэлгүй өндийж өөрийгөө хурцалж гэр бүлийнхээ өмнө үүрсэн хариуцлагаа ухамсарлан буулт хийж эвлэрэх арга замыг өөрөө бий болгоорой. Үл ойлголцол удаан үргэлжлэхгүй.

Мэлхий: Таны ур чадвар тань ажиллаж хөдөлмөрлөх явцад маш их анхаарал болгоомжийг шаардах болно. Таатай аялал, бүтээлч уулзалт, бүх хүрээнийхэнтэй гэрээ хэлэлцээрт таатай байна. Энэ өдөр анхаарал шаардсан яаралтай хариуцлагатай ажил бүү барьж ав хойш нь тавь. Хэдийгээр амралтын өдөр ч ажлын өдөр шиг өнгөрүүлэх болно. 

Арслан: Амралтын өдрийг урьдчилан төлөвлөсний дагуу үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Гэр бүлдээ зориулах цагаа аль болох өөр зүйлд шилжүүлэхгүйг хичээ. Үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа танд амьдралын сайхан дурсамжийг бүтээх болно. Холоос айлчин гийчин ирэх магадлалтай. Эсвэл ойрд уулзаагүй сайн найзууд уулзах бололтой. 

Охин: Анхаарал болгоомжтой байж өөрийн ашиг сонирхол, санал хүсэлтээ хамгаалахад бэлэн байгаарай. Энэ өдрийг зүгээр л амралтынх нь өдрөөр үлдээхийг хичээгээрэй. Ярвигтай, чухал асуудлуудыг шийдэхээс татгалзаж, ажил хэргийн аливаа уулзалтыг товлохгүй, хийхгүй байх хэрэгтэй. Үйл явдлууд таны нэр алдарт муугаар нөлөөлж мэднэ. Таны хувьд ухаантай байж, тэсвэр тэвчээрийг гаргах шаардлагатай.

Жинлүүр: Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ажил хэрэгт тань саад учирч болзошгүй. Аливаа нөхцөл байдлыг засаж залруулахын тулд заавал тогтсон хэв маяг, зарчмыг дагах гэсний хэрэггүй. Хялбар шийдэж болох бүх аргыг хэрэглэ. Хайр сэтгэлийн адал явдлаас зайлсхийх нь сэтгэлээр унах, хов жив бусад бүтэхгүй зүйлд эрч хүчээ алдахаас сэргийлнэ.

Хилэнц: Хөгжилтэй өдөр. Гэнэтийн сайхан мэдээ авснаар энэ өдрийн төлөвлөгөө тэр чигтээ өөрчлөгдөх болно. Бүх зүйлийг мартаж найз нөхөд гэр бүлийн хүрээлэлд томоохон баяр зохион байгуулагдах нь. Энэ нь зүгээр ч нэг баяр ёслол бус сэтгэлээ уудалсан халуун дулаан үдшийг бэлэглэх болно. Эндээс та амьдралд юу чухал юу хамгийн чухал вэ гэдгийг маш сайн ойлгох болно.

Нум: Өнөөдөр гэр ахуйн ажил таны нэлээд цагийг авах бололтой. Өөрийн эрх чөлөөнд халдлаа гэж хайрттайгаа маргалдаж магадгүй. Энд мөн өөр шалтгаан ч нөлөөлнө, жишээлбэл хэн хэн нь баримталдаг зарчмаасаа ухрахыг хүсэхгүй байх. Энэ ордны хүмүүс шулуун шударга зан, баримталдаг бөгөөд тэдний ил тод зарчим өөрсдөд нь төвөг удаж болзошгүй байна. Тиймээс аль болох тайван хандаж буулт хийхийг бодох хэрэгтэй.

Матар: Хүнд өдөр. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ, муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Таагүй мэдээ дуулах бөгөөд нөхцөл байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэ. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас олон бужигнасан газраас хол байхыг зөвлөж байгаа хэдий ч боломжийг харж чадвал ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай байгааг анхааруулж байна. Энэ ордны эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай.

Хумх: Олны дунд бужигнах дуртай, нийтэч зан тань энэ амралтын өдөр хэрэг болно. Хүмүүст чин сэтгэлээсээ хандах хандлагынхаа ачаар өнөөдөр энэ ордныхон нэмэлт мөнгө олох эх үүсвэртэй болно. Үүний дүнд таны мөнгө, санхүүгийн байдал эрс дээшлэх магадлалтай байна. Янаг амрагийн харилцаа хэвийн, онцын өөрчлөлтгүй байх нь. 

Загас: Олон нийттэй харилцах, санаа оноогоо нэгтгэх залуу хосууд хүүхэдтэй болоход сайн өдөр. Оргилж буцалсан идэвхтэй үйл ажиллагааг явуулах гэсний шаардлагагүй бөгөөд хүч чадлаа цаашдын ачаалалтай өдрүүдэд зориулж тэнцвэртэй ажиллахыг од гаригс зөвлөж байна. Биеийн хөдөлгөөнийг сайжруулахдаа анхаар. Хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдал тохиох магадлалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19