Dark Light
Нийгэм | 2024-03-31

Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багийг хожлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Хэсгийн тоглолтууд өчигдөр дууссан бөгөөд өнөөдөр хасагдах шатны тоглолтууд явагдана. Хасагдах шатны тоглолт манай улсын эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай тоглосноор эхэллээ. 

Монгол Улсын шигшээ баг 20:7-гийн харьцаатайгаар БНХАУ-ын шигшээ багийг буулган авлаа. Ингэснээр манай шигшээ баг шилдэг дөрвөн багийн нэгээр тодорч цааш тоглох эрхтэй боллоо. 

Харин эрэгтэйчүүд 14.00 цагаас Катарын шигшээ багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19