Dark Light
Нийгэм | 2024-04-01

Ихэр: Өөдрөг өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 4-р сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Уран бүтээлч хүмүүст тааламжтай өдөр. Харин хайр сэтгэлийн харилцаанд зөрчилт байдал үүсэж, сэтгэл үймрэх бололтой. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа хүсэх нь урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Мэргэжлийн ажилтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх болон гадаадын төсөл хэрэгжүүлэх боломж гарна. Ихэнх хүмүүс цаг үеийн байдлыг зөв үнэлж чадахгүй бололтой. 

Үхэр: Тэвчээр шаардсан өдөр. Өнөөдөр амгалан тайван байдлыг эрхэмлэн уучлал, өршөөл хайр дурлалаа илэрхийлсэн өдөр болж өнгөрнө. Олон хүмүүс хувийн болон ямар нэгэн асуудлаа шийдвэрлэж чадна. Хэн нэгэнд гомдоллосон гомдлоо тайлж чадна. Өнөөдөр танд юу ч тохиолдсон байлаа түүнд хатуужилтай, тэвчээртэй биеэ барьж хандахыг зөвлөж байна. 

Ихэр: Өөдрөг өдөр. Өнөөдөр та олон төрлийн уулзалт хийх төлөвлөгөөтэй байсан ч зарим нэгийг нь хойшлуулах шаардлага гарна. Ажил хэрэг тань танаас нэлээдгүй хүч хөдөлмөр шаардах бөгөөд хэвийн бус зүйлийг ч шаардаж мэднэ. Та үүнд өөрийн туршлага, арга мэхээ ашиглаж хүндрэл бэрхшээл учруулалгүй зохицуулж чадна. Аливаа асуудалд шийдэмгий хандахыг зөвлөж байна. 

Мэлхий: Танд ойрын хугацаанд өмнө хийсэн ажлын хөлс орж ирэх ёстой боловч ямар нэгэн шалтгааны улмаас хойшлогдоно. Энэ нь таныг санхүүгийн хомсдолд хүргэж өр зээл тавихад хүргэнэ. Сэтгэлийн хөдлөлдөө хэт их автахын хэрэггүй. Бизнесийн салбарт ажиллагсдад бага хэмжээний дэвшил гарна. Цээжээ дэлдсэн ойворгон зантай эрчүүд ялихгүй зүйлээс болж асуудалд хутгалдаж мэднэ. Тэвчээртэй байж үүсэх таагүй зүйлээс сэргийлээрэй. 

Арслан: Өнөөдөр танд дараагийн шинэ санаа, шинэ төслийн эхлэл орж ирнэ.Таны бүтээсэн бүтээл тань олны хүртээл болж, ашиг орлогыг дагуулах болно. Тохиож болох эрсдэлээс айж байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсандаа туйлын ихэд баярлах болно. Хэн нэгний гутаан доромжлол, таагүй үг хэллэгүүдийг үл мэдэн тоохгүй өнгөрөөж сур. Урам зориг, эрч хүчээ нэгтгэн ямар ч саад бэрхшээлийг үл тоон тэмүүлнэ. 

Охин: Болгоомжлох өдөр. Ойрын хамаатан тань танайд зочлон ирснээр таны ажлын горимд өөрчлөлт ороход хүргэнэ. Та төлөвлөгөөний дагуу биш ч хийхээр зорьсон ажлуудаа зэрэг амжуулж чадна. Нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Гэнэтийн бэртэл гэмтэлд өртөж болзошгүй. Эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд үүсэх ч нэг хэсэг нь тантай, өөрөөс чинь шууд хамааралтай байх болно. 

Жинлүүр: Та өнөөдөр ажилдаа нэг л төвлөрөхгүй, өөр ямар нэгэн зүйлд санаа зовсон байдалтай байна. Хэн нэгэнтэй хийх мөнгө төгрөгийн тооцоонд эсвэл ойрын хүний биеийн байдалд сэтгэлээ чилээнэ. Эрчүүдийн эрэмгий, зоригтой шийдвэр нь олон хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Зарим хүмүүсийн аминчхан үзлээс болж хамтрагчдын дунд үл ойлголцол, бага хэмжээний маргаан дэгдэж болзошгүй. 

Хилэнц: Өнөөдөр таны хувьд аливаа саад бэрхшээл багатай таатай өдрүүдийн нэг. Зах, хоршооноос томоохон худалдан авалт хийх гэж байгаа бол сайтар бодож, тооцоолж аваарай. Хууран мэхлэлт, зальхай явдлаас өөрийгөө сэргийл. Хэрэв та өнөөдөр бүхий л эрч хүчээ хуримтлуулж шинэ долоо хоногийн их ажилдаа амжилт гаргахаар бодож байгаа бол та олон олон таатай гарцуудыг олж чадна. Таны бодсон төлөвлөсөн саадгүй бүтнэ.

Нум: Огцом түргэн аашлах нь энэ өдөр танд таагүй байдлыг үүсгэнэ. Гаднаас ирэх сөрөг нөлөөг хамтран ажилдаг найз тань дарж өгөх болно. Энд тэнд очиж дугаарлан зогссоор хамаг цагаа алдана. Зайлшгүй хийх ёстой чухал ажлуудын нэг учраас хүлээхээс өөр аргагүйд хүргэнэ. Олон нийттэй харилцдаг ажилтай таны хувьд хүн бүрд нийцүүлэн арга эвийг нь тааруулж тайлбарлах гэж нэлээд зүдрэх бололтой. 

Матар: Уран бүтээлч хүмүүс өөрсдийн авьяас чадвараа дээд зэргээр ашиглан санасан бодсоноо амьдрал дээр хэрэгжүүлж аз одтой байх бололтой. Сурган хүмүүжүүлэгчид, нийтийн үйлчилгээний ажилтнуудын хувьд таатай нөхцөл байдал үүснэ. Цалин нэмэгдэх, нэмэлт орлого зэрэг санхүүгийн хувьд нэлээдгүй өөрчлөлт гарч мэднэ. 

Хумх: Тааламжтай өдөр. Таны дэвшүүлсэн санаа олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж таны нэр хүндийг өргөх болно. Ажлын хамт олон тань цаашид гарах өөрчлөлтөд сэтгэл хангалуун байх тул та тэдэнд ямар нэгэн нөлөө үзүүлэх гэсний хэрэггүй. Хэн нэгэнтэй холбоо тогтоох, уулзалт товлох, зохион байгуулахад таатай. Хайртай хүнтэйгээ салхилан, сэтгэлээ уудлан ярилцах таатай нөхцөлийг бүрдүүл. 

Загас: Хоёрдмол шинжтэй өдөр. Санаанд орсон болгоноо, хүссэн бүхнээ авахыг хүссэн охидын шунал өнөөдөр дээд зэрэгтээ хүрнэ. Тэд бага ч биш томоохон хэмжээний зүйл худалдан авахыг хүснэ. Өнөөдрийн хийх ёстой үүрэгт ажлаас гадуур хувийн амжуулах ажилдаа анхаарал хандуулснаар таны сэтгэл хоёрдоно. Таны ажил хэрэгч, хичээнгүй байдал тань эсрэг хүйсийн хүмүүст таалагдаж, багахан сээтэгнэлд өртөнө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19