Dark Light
Нийгэм | 2024-04-01

Осолд орсон иргэдийн биеийн байдал тогтворжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт буюу 3-р сарын 29-ний өдөр Төв аймгийн замд зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдөж 40 хүн осолдсон ноцтой автозамын осол гарсан. Тус ослын үеэр 2 иргэн амь насаа алдаж 37 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм. 

Яаралтай тусламжийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд үзүүлсэн бөгөөд биеийн байдал хүндэрсэн 9  иргэн ГССҮТ-д хүргэгдсэн.

Тухайн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодрууллаа.

"ГССҮТ-д хүргэгдсэн 9 хүний 4 нь эмчийн зөвлөгөө аваад буцсан бол 5 хүн тасгуудад хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт 2 хүн хэвтэн эмчлүүлснээс 1 иргэний биеийн байдал тогтворжиж энгийн тасагт шилжсэн бол нэг нь нурууны мэс засалд орсон. Одоогийн байдлаар ГССҮТ-д хүнд гэмтэлтэй ирж, хэвтэн эмчлүүлж буй 5 иргэний биеийн байдал бүгд тогтвортой байна" гэх мэдээлийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08