Dark Light
Нийгэм | 2024-04-01

14 тамирчин дэлхийн цомд өрсөлдөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайланд  улсын Пукет  хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг, 71 кг-д .Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Пукетыг зорьсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19