Dark Light
Нийгэм | 2024-04-01

Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд болов. Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Монголын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 94 орноос 15 дугаар байр эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19