Dark Light
Нийгэм | 2024-04-01

Сөүл чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуустал хугацаанд МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа. 

Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.

Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.

Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу.

Суудлын тоо хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 11 333-999 дугаараас авна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19