1. Тоолуурын заалтыг сар бүр тогтсон хугацаанд авна
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан сар бүр гэрээнд заасан хугацаанд тоолуурын заалтыг авна. Хэрэглэгч нь заалт авах ажилтныг тоолуурын щыт рүү нэвтрэх боломжоор хангах үүрэгтэй. Заалтыг авахдаа хэрэв электрон тоолуур бол цахим багажаар бусад тоолуур бол гараар бичиж авна.
2. Заалт авах боломжгүй тохиолдолд хэрэглээг өмнөх саруудын дунджаар тооцно
Заалт авах ажилтан щыт рүү нэвтрэх боломжгүй тохиолдолд тухайн хэрэглэгчийн өмнөх 3 сарын хэрэглээний дунджаар тооцож төлбөрийг нэхэмжилнэ. Харин 2 сар дараалан щыт рүү нэвтрэх боломжгүй байсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлж болзошгүйг анхаарна уу.
3. Заалт авах үед тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан нь тогтоогдсон бол?
Тоолуур хэмжих хэрэгсэл шатсан, гэмтсэн алдагдсан, зүй бус хэрэглээ илэрсэн, тоолуур хэмжих хэрэгслийн холболт буруу, битүүмжлэл алдагдсан эдгээр зөрчил илэрвэл хэрэглэгч буруутай эсэхийг тогтооно.
- Хэрэглэгч буруугүй нь тогтоогдвол өмнөх 3 сарын дунджаар тооцож төлбөрийг нэхэмжилнэ
- Хэрэглэгч буруутай нь тогтоогдвол нөхөн төлбөр тооцож нэхэмжилнэ
АДМИН








Нийгэм




