Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь дэргэдээ 19 хүүхдийн ор бүхий хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамгаалах байртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Зарим хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан 5025 УНҮ улсын дугаар бүхий автомашин нь Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 06 дугаар сарын 23-ны А/116 дугаар тушаал Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журмын 5.9.2, 5.11 дүгээр заалтын хүрээнд албан үүргээ гүйцэтгэж хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, хүлээн авч боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэж байсан болно" гэжээ.

АДМИН








Нийгэм




