Dark Light
Нийгэм | 2024-04-01

Алба хаагчидтай зөвлөх уулзалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг урьж, зөвлөх уулзалтыг зохион байгууллаа.  

Зөвлөх уулзалт өнөөдөр /2024.04.01/ Чингис хааны музейд болж, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, зөвлөлийн гишүүд болон танхимаар 202, цахимаар 242, нийт 444 алба хаагч оролцов. 

Бригадын генерал Р.Чингис уулзалтын үеэр алба хаагчдад мэргэжлийн байх,  байгууллагын бүтэц зохион байгуулалт нь тухайн байгууллагын үйл ажиллагааг зөв чиглэлд хандуулахын сацуу, соёлыг харуулдаг гэдгийг онцлон хэлж, өөрийн ажил албаны дурсамжаа хуваалцан, тус албаны онцлог, чиг үүргийн талаар яриа өрнүүлж, амьдралдаа барьж ирсэн зарчмыг дурдан, сургамж, зөвлөмж өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19