2024 оны 4-р сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Чухал ажил хэргийг эцэслэн шийдвэрлэх, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Танд тулгамдсан байсан асуудлыг ашигтайгаар шийдэх боломж тохиох бололтой. Энэ зун хэрэгжүүлэх шинэ төслөө шинэ ажил хэргийн түнш, ивээн тэтгэгчидтэй хамтран хэрэгжүүлбэл амжилт олно. Болж буй үйл явцад зөв үнэлэлт дүгнэлт өгч ажиллавал ашиг орлого арвин байхыг од гаригууд амлаж байна.
Үхэр: Сэтгэл санаа өөдрөг байвал гэр бүлд дулаан уур амьсгал зонхилно. Хувийн асуудлыг шийдвэрлэж, дотоод ертөнц тань гэгээрлийг олохыг эрмэлз. Шинэ эрэл хайгуул хийх сонирхол төрнө. Эргэн тойрондоо та эерэг энерги түгээгч байж чадна. Хүлээцтэй хандаж хүмүүсийг ойлгохыг хичээ. Ажил хэргээ ахиулахын тулд тэвчээр их хэрэгтэй тул бусдын үгийг хянамгай хүлээн ав. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд юуг тэвчих талаар эхлээд бод.
Ихэр: Энэ өдөр эсрэг тэсрэг байдал холилдох тул ашигтай гэрээ хэлэлцээр хүлээж байгаа хэдий ч сэрэмжтэй байхыг одод сануулж байна. Танд эртнээс муу санаж явдаг хүмүүсийн явуулга саад болж болзошгүй. Хайр дурлалын болзоо энэ өдөр бага зэргийн урам хугаралт авчирч мэднэ. Хувийн ахуй амьдралд гэнэтийн асуудал гарах ч удахгүй амжилттай шийдэх байх.
Мэлхий: Хүндэвтэр арга. Албан тушаал ахих, магтаал шагнал горилох зэргийг мөрөөдөөд ч хэрэггүй. Та өөрөө хэт их улайрах юм бол нэр хүндээ сэвтээхээс цааш хэтрэхгүй гэдгийг санаарай. Урд урдынхаасаа илүүтэй өөрийн бодол санаа, үйл хөдлөлдөө шүүмжлэлтэй хандаж, тэвчээр, биеэ барих хандлагыг эрхэмлээрэй. Шинэ танилын зарим нь таны амьдралд нэлээд хүчтэй нөлөөлөх бололтой.
Арслан: Сайн сайхан, баяр баяслаар дүүрэн өдөр. Энэ өдрийн ажил тань санасан ёсоор төвөггүй бүтнэ. Магадгүй ашигтай ажлын хэлэлцээр, тохиролцоо тань амжилттай болно. Энэ үед хамтрагчийнхаа санал санаачилгыг үл тоож огтхон ч болохгүй. Хамтын хүчээр аливааг шийдвэрлэхэд алдах юмгүй. Зарим тохиолдолд амжилттай яваа нэгнээс суралцаж туршлага судлах нь таны хувьд маш хэрэгтэй гэдгийг санаарай.
Охин: Хүнд өдөр. Санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. Үүнээс үүдэлтэй сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Аливаа маргаан сөргөлдөөн үүсэх магадлал өндөр. Биеийн байдалдаа анхаарал хандуул. Уур бухимдлаас зайлсхий, өөх тостой хоолноос татгалзаарай. Согтууруулах ундааны зүйлээс бүр хол байсан нь дээр. Хэн нэгэнд сэтгэлээ онгойлгож, бодол санаагаа хуваалцахыг хүсэж байвал тохиромжтой үеийг харан байж эхлүүлээрэй.
Жинлүүр: Ажил хэрэгч, тууштай хөдөлмөрч та амьдралын шинэ орчныг байлдан дагуулж чадна. Энэ нь орчин нөхцөлөө өөрчлөх, шилжилт хөдөлгөөн хийх зэргээр бүрэн өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүсгүйчүүд ямар ч нөхцөлд байлаа гэсэн ертөнцийг өөр өнцгөөс харж чадна. Тэд бүхий л сэтгэл оюунаа цэнэглэж, шинэ өөрийгөө нээхийг хүснэ. Эрчүүдийн хэмнэл нэгэн хэвийн үргэлжлэх ч тэдэнд гаргах амжилт хомс байна.
Хилэнц: Тайван өдөр. Энэ өдөр материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж оролдох хэрэггүй. Сэтгэл санаа тань тогтворгүй, гутрал, бухимдалд орж болзошгүй тул аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Тэр тусмаа санхүү, мөнгөтэй холбоотой ажилд орооцолдох хэрэггүй. Мөн өр зээл, авлага гээд мөнгөтэй холбоотой бүхий л зүйлээс зайлсхий. Гэр бүлтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
Нум: Таны сэргэлэн цовоо байдал нь хэн нэгний дэмжлэгтэйгээр үүсэж болох таагүй байдлаас зайлсхийж чадна. Энэ өдөр таны ажил хэрэгт сайн талаар нөлөөлж чадах ямар нэгэн мэдээ дуулах эсвэл сайхан үйл явдал тохионо. Мөн ямар ч зүйл дээр анхаарал болгоомжлолоо сулруулж болохгүй. Бусдын хэлсэн бүхнийг дагах хэрэггүй. Ихэнх тохиолдолд өөртөө итгэлтэй байж өөрийгөө сайтар сонс. Дэмий алдаатай шийдвэр гаргана гэж айх хэрэггүй.
Матар: Энэ өдөр та өөрийнхөө төлөө бус бусдын тусын тулд бүхий л цаг хугацаагаа зориулна. Алдаа эндэгдэл гаргасан, тусламж хүссэн, ганцаардаж шаналсан зэрэг олон хүнд тус дэм болж чадна. Алба ажлаа алдагдуулахгүйн тулд та өөрийн хичээл зүтгэлээ бүрэн зориулах ч танаас шалтгаалахгүй зарим нэг асуудал үүснэ. Энэ нь түр зуурынх болохоор та сэтгэлээ их чилээх хэрэггүй.
Хумх: Танд өнөөдөр ажил хэрэг болон хувийн амьдралд тань маш том нөлөө болохуйц тааламжтай санал ирнэ. Олдсон боломжийг ашиглаж чадвал амьдрал тань ихээхэн өөрчлөгдөнө. Урлаг уран сайхны ажил хийдэг хүмүүс шинэ бүтээлээ олонд дэлгэж, өндөр үнэлэлт авна. Харин залуусын дунд олон шинэ шинэ боломжууд гарч ирнэ. Энэ нь амьдралд хөл тавьж байгаа хүмүүст бол олдохгүй сайхан боломж байх болно.
Загас: Бүтэлгүй өдөр. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа ямар нэгэн алдаа гаргасан л бол алдаагаа эргүүлэн засах сэтгэлтэй байж, зөв зүйтэй байх ёстой байранд нь буцаан оруул. Өөрийн зан харилцаанд анхаарал хандуулж хамтран ажиллагсадтайгаа ярилцаж итгэлцэл, ойлголцлоо баталгаажуулахгүй бол ялихгүй зүйлээс болж ам мурийж тэр нь ажилд чинь маш муугаар нөлөөлнө.
АДМИН








Нийгэм




