Dark Light
Нийгэм | 2024-04-01

Даланзадгадын дулааны станцад дэлбэрэлт болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 04 дүгээр сарын 01 ний 04 цаг 10 минутад Даланзадгадын дулааны цахилгаан станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О зогссон байна. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийхэд бойлерын конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн аваар үүссэн байна. 

Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна.

Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгс : "Дулааны цахилгаан станцын цуглуулгын банканд даралт үүссэнээс шалтгаалан дэлбэрэлт үүссэн гэсэн анхны дүгнэлттэй байна. Дэлбэрэлтийн үеэр металл биет шидэгдэж нэг трансформаторыг гэмтээсэн. Одоогоор засварын ажил хийж байна. Нэгээс нөгөөд нь шилжүүлэн суулгаад нэг трансформатораа ажиллагаанд оруулахаар бэлтгэж байна. Ингээд дотоод хэрэгцээгээ аваад гуравдугаар зуухаа галлаад амжилттай болчихвол нийт хэрэглэгчээ дулаанаар бүрэн хангана. Өмнөговь аймгийн хувьд 11 дүгээр сараас тавдугаар сар хүртэл Даланзадгад сумын хэрэглэгчдийг дулаанаар хангахаар эрчим хүчний яамтай гэрээ байгуулсан. Ер нь техник тоног төхөөрөмжийн элэгдэл, байшин барилгын насжилт зэрэг нь хугацаатай байдаг гэдгийг л харуулж буй үйл явдал боллоо. Энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5.2 тэрбум төгрөгөөр 29 мвт-ын усан халаалтын зуухаар өргөтгөхөөр аймгийн үндсэн чиглэлд суусан байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид бичиг цаасны ажил болон зураг төсвөө яаралтай хийчихвэл ирэх онуудад ашиглалтад оруулах боломж байна гэж харж байна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19