Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Программ хангамж, Вэбмультмедиа хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
2023-2024 оны хичээлийн жилд Pearson BTEC Мэдээллийн технологийн олон улсын хөтөлбөрийн төвийн эрхийг авч, 3 бүлгийн 102 суралцагчийг элсүүлэн сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү олон улсын хөтөлбөрийн суралцагч болон мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа оюутан суралцагчдын сургалтын орчныг сайжруулан сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИЙГ шинээр байгууллаа.
АДМИН








Нийгэм




