"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг хэзээ олгох талаар компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа. Тэрээр:
-Аудитын тайлан эцэслэгдчихсэн. Энэ долоо хоногтоо багтаад 2023 оны ногдол ашгаа өгнө. 260-аад мянган төгрөг олгогдоно. Аудитаас өгсөн зарим харъяа компаниудын асуудлыг цэгцлэх гэх мэт зөвлөмжүүд өгсөн. Бид тухайн зөвлөмжүүдийг биелүүлээд явж байна. Ямарваа нэг ноцтой зөрчил байхгүй. Эрдэнэс Тавантолгой компанийн борлуулалт нь сайн байгаад ашигтай байвал иргэдийн авах мөнгө ихсээд байна шүү дээ. Засгийн газраас барьж байгаа гол зарчим нь энэ компани ямарваа нэг улс төрийн нөлөөлөлгүйгээр ашигтай ажиллах л юм бол жил бүр ногдол ашгаа хуваарилдаг, иргэддээ олгодог ийм л зарчим руу шилжиж байгаа. Компанийн ТУЗ нь хуралдаад санхүүгийн тайлангаа гаргаад ТУЗ-дөө болон хувьцаа эзэмшигчиддээ танилцуулаад тэр дагуу олгогдоод явах ийм шийдэлд хүрсэн.
АДМИН








Нийгэм




