Dark Light
Нийгэм | 2024-04-02

"Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” хэлэлцүүлэг болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран өнөөдөр (2024.04.02) “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж банкнуудын компанийн хэлбэрийг хувьцаат компани болгох зохицуулалтыг амжилттай гүйцэтгэсэн. Ингэхдээ системийн нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани байх, бусад банк нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байхаар зохицуулсан. Энэ нь банкны сайн засаглалыг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдал нэмэгдүүлэхээс гадна олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлсэн билээ.

Цаашид энэхүү шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхдээ Монгол Улсын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн явцад тулгарсан бэрхшээлийг давталгүйгээр жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах шаардлага тулгарч байна. Иймд тус хэлэлцүүлэг нь “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг”, “Хувьцаа эзэмшигчийн ёс зүй, хариуцлага” гэсэн 2 бүлэг сэдэвтэйгээр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт зохицуулагч этгээдүүд, банк, үнэт цаасны компани, хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд оролцож, санал солилцов.

Уг хэлэлцүүлэг нь “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяны хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19